NYT: Украинчууд Оросын олон генералыг хөнөөхөд АНУ-ын тагнуулын мэдээлэл тусалсан

Америкийн New York Times сонинд АНУ Украинтай хэрхэн тагнуулын мэдээлэл солилцдог, тагнуулын мэдээллийн ачаар Оросын генералуудыг украинчууд хөнөөсөн гэсэн нэрээ нууцалсан эх сурвалж дээр тулгуурласан нийтлэл гарчээ.
NYT сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжуудын өгүүлснээр, генералуудыг хөнөөсөн бүхий л цохилт Америкийн тагнуулын мэдээн дээр үндэслэгдээгүй, тухайлбал Оросын Ерөнхий штабын дарга Валерий Герасимов очоод буцсан, Изюм дэх командын цэгт дөрөвдүгээр сарын 30-нд өгсөн цохилт нь Америкийн тагнуулын мэдээлэлтэй хамааралгүй аж. АНУ Украинтай тагнуулын мэдээллээ солилцдог гэдгийг саяхнаас ил тод зарладаг болсон. Түүнчлэн НАТО-ын гишүүн орнууд ч тагнуулын мэдээллээ Украинд өгдөг гэнэ.
Дайн эхэлснээс хойш Оросын 12 генерал амиа алдсан гэж Украины тал баталж байгаа. Энэ нь барууны армиудын хэмжүүрээр бол нэн өндөр тоо гэж шинжээчид онцолж байгаа юм. Харин Оросын тал армийн орлогч командлагч хоёр генерал амиа алдсаныг л баталсан бөгөөд тэдгээр нь хошууч генерал Андрей Суховецкий болон хошууч генерал Владимир Фролов нар юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ