Туркменд дөрөвдүгээр сар 130 жилийн туршид тохиосон хамгийн халуун сар болжээ

2022 оны дөрөвдүгээр сар Ашхабад хотод цаг уурын ажиглалт эхэлсэн 130 жилийн түүхэн дэх хамгийн дулаан сар байсан гэж Метеожурнал мэдээлжээ.
Энэ хотод дөрөвдүгээр сард агаарын дундаж хэм +17,6 байдаг бол энэ оны дөрөвдүгээр сард +20,8 хэм байсан гэнэ. Туркменд дэлхийн дулаарал бусад орнуудаас илүү хүчтэй мэдрэгдэж байгаа гэдгийг цаг уурчид онцолсон байна.
Түүнчлэн, жилийн дундаж температур жил бүр шахам шинэчлэгдэж байгаа гэнэ. 2018 онд жилийн дундаж температур дээд хэмжээндээ хүрч, 18,5 хэм болж байсан бол 2019 онд 18,6 хэм, харин 2021 онд 18,9 хэм болж нэмэгджээ. Мөн энэ улсад дэлхийн дулаарал хүчтэй мэдрэгдэх олон шалтгаан байгаагийн нэг нь агаарын бохирдол гэж эрдэмтэд онцолсон байна. Туркмен улс аюултай хүлэмжийн хий болох метаны хаягдлаараа дэлхийд дээгүүрт ордог юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ