Япон улс Оросын газрын тосны хоригт нэгдэхгүй

Япон улс Оросын газрын тосонд хориг тавих бодлоо өөрчилжээ. Энэ талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коити Хагиудугаас авсан эх сурвалжтайгаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.
Газрын тос болон шингэрүүлсэн хий нь өөр нийлүүлэгч олоход хүндрэлтэй байдаг нөөцөд хамаардаг тул одоогоор Япон улс энэ түүхий эдийн эсрэг хориг тавих боломжгүй гэж Японы сайд онцолсон байна. "Японы нөөц хязгаарлагдмал, тиймээс газрын тосны хоригт шууд нэгдэхэд хүнд" хэмээн Хагиуда мэдэгджээ.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар Япон улсын газрын тосны экспортын 3,6 хувь, шингэрүүлсэн хийн 8,8 хувийг Оросоос хангаж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ