Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр анх удаа өнгөт арьст, лесби эмэгтэй томилогдлоо

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны шинэ хэвлэлийн нарийн бичгийн даргыг томилжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 44 настай Карин Жан-Пьер ирэх долоо хоногийн сүүлээс эхлэн Жен Псакигийн оронд ажиллах бөгөөд тэрбээр энэ албан тушаалд ажиллах анхны өнгөт арьст, ижил хүйстэн эмэгтэй болж байгаа гэнэ. Жан-Пьер 2020 оноос хойш Жен Псакигийн нэгдүгээр орлогчийн албан тушаал хашиж байгаа аж. 

 

Харин олон жилийн туршид Барак Обама, Жо Байден нарын захиргаанд төрөл бүрийн төлөөлөгчийн ажил хийж байсан Жен Псаки MSNBC сувагт хөтлөгч болохын тулд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн ажлаа орхиж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ардчилсан улс штээ, батлан хамгаалахын сайд нь ч хар хүн
2022-05-06