Сэтгүүлч Г.Уянгын гомдлыг хэлэлцэнэ

img

УИХ-ын гишүүн Л.Гансүхийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр  анхан шатны шүүхээс торгуулийн ял сонссон сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 26-ны өдөр нийслэлийн Шүүхэд болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэр төрд халдсан хэрэгт гэм буруутайд тооцож, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан. Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргаад байгаа юм. Тэднийг УИХ-ын гишүүн Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээлэл цацсан нь ял сонсоход хүргэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv demjij bbnooooooooooooo
2012-01-23
Зөвөө зөв. Уянгаа ч нөхөртэйгөө Танлун-ий хэрэг дээр мөнгөжиж аваад амтанд нь орсон. Аварга Гансүх-д ч асуудал бий. Аль алиных нь зөв. Ард нь ард түмэн л хожино. Энэ нохос хоорондоо алалцаж байвал.
2012-01-23