Хятад, ОХУ үндэсний төлбөрийн систем ашиглах талаар хэлэлцэнэ

ОХУ, БНХАУ хоорондын төлбөр тооцоондоо үндэсний төлбөрийн систем ашиглах талаарх ярилцах гэнэ. Энэ талаар ОХУ дахь БНХАУ-ын Элчин сайд Жан Ханьхуэй мэдэгдсэнийг Регнум агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Хятадын Төв банкууд хоёр оронд "Мир", UnionPay системийг ашиглах асуудлыг хэлэлцэх аж. Энэ нь олон улсын хоригт орж, санхүүгийн системд ихээхэн хязгаарлалттай нүүр тулсан Оросын хувьд ихээхэн ашигтай хэлцэл болно гэж шинжээчид үзэж байгаа юм.
Хятадын элчин сайдын өгүүлснээр, өнөөгийн нөхцөлд юанийн ханш тогтвортой байгаа бөгөөд юанийн хадгаламж ихээхэн ирээдүйтэй хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ