Мариуполиос 500 хүн нүүлгэн шилжүүлжээ

Украины Мариуполь хот болон энэ хотод байрлах "Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэр дээрээс дахин 500 хүн нүүлгэн шилжүүлжээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш болон Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Ермак нар мэдэгдсэн байна.
"Бид Мариуполь болон "Азовсталь" үйлдвэрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ээлжит ажиллагаагаа гүйцэтгэлээ. Ойролцоогоор 500 орчим энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлж чадлаа. Украин улс энгийн иргэд, цэргүүдийг аврахын тулд бүхнийг хийнэ. НҮБ тусалсанд баярлалаа" хэмээн Ермак мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.
Харин Гутерреш нүүлгэн шилжүүлэх ажиллагаа амжилттай болсныг онцлоод, цаашид Орос, Украинтай хамтран хүмүүнлэгийн коридорыг үргэлжлүүлэн ажиллуулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ