“Бүсийн аварга тогооч” –ийг шалгаруулав
Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын тогооч нарын холбоо, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Тогооч нарын холбооны салбар зөвлөл хамтран “Говийн бүсийн аварга тогооч” шалгаруулах тэмцээнийг Сайншанд хотноо зохион байгууллаа. “Бүсийн аварга тогооч “ шалгаруулах уралдааны гол зорилго нь: төрөл бүрийн хоол, ундаа хийх технологи, ажилбарыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг олон төрлийн амт чанар, шим тэжээл сайтай эрүүл хоол, бүтээгдэхүүнээр хангаж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн өндөр ур чадвар бүхий тив, дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мэргэжлийн тогооч, багийн бүрэлдэхүүнийг бэлтгэж дадлагажуулахад чиглэжээ. “Говийн бүсийн аварга тогооч” шалгаруулах уралдаанд Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нийт 18 тогооч оролцож үндэсний хоол, хүндэтгэлийн хоол гэсэн 2 төрөлд ур чадвараа сорьсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ