Эрүүл мэндийн сайд С.Энхболд урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлнэ
2022-05-09

 

Иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгооны талаар мэдээлнэ. Тодруулбал, Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 9-ний 14.00-17.00 цагийн хооронд ажиллаж иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулах аж.

 

Энэ үеэр иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгөх бөгөөд  Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос иргэд утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм байна. 

Shuud.mn
Сонин хачин