Талибууд эмэгтэйчүүдийг онц шаардлагагүй бол гэрээсээ гарахыг хориглов

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хэт даврагч хөдөлгөөн эмэгтэйчүүдийг онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гадагш гарсан нөхцөлд нүүрээ паранжаар хаахыг үүрэгджээ. Энэ журмыг зөрчвөл тухайн эмэгтэйг дагалдан явсан эрчүүдийг баривчилна гэж Эрх чөлөө радио мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, талибуудын энэ тушаал тавдугаар сарын долооны өдөр гарчээ. Шинэ хуулийн дагуу журам зөрчсөн эмэгтэй биш харин гэр бүлийнх нь эрэгтэй гишүүн шийтгүүлэх аж.
Паранж өмсөх журмыг талибууд өмнө нь засгийн эрх барихдаа гаргаж байлаа. Хорин жилийн дараа дахин засгийн эрхэнд гарахдаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж мэдэгдэж байсан ч энэ амлалтдаа хүрээгүй юм. 2021 онд засгийн эрхийг булаан авсан талибууд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг хориглож, албан ажилтай эмэгтэйчүүд гэрээсээ ажиллаж байгаа бол эрчүүдтэй нэг дор ажилладаг байсан эмэгтэйчүүд ажлаасаа халагджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ