Урьдчилан сэргийлэх үзлэгт 16302 иргэн хамрагдсанаас хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрчээ

img

 

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байгаа.

 

2022 оны 05-р сарын 01-05-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16302 иргэн хамрагджээ.Насны ангиллаар авч үзвэл,

 

  • 0-17 насны хүүхэд-12809

  • 18-30 насны иргэд-1073

  • 31-45 насны иргэд-683

  • 46-60 насны иргэд-755

  • 61-ээс дээш насны иргэд-982 байна.

 

Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3731 иргэн байгаагаас 3218 хүүхэд байна. /0-5 насны хүүхэд 1826, 6-17 насны хүүхэд 1392/ Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр хавдрын сэжигтэй 3 тохиолдол илэрсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ