Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг эх суулт зарлана

img

 

Улсын цэцэрлэг хүрэлцээгүй улмаас хүүхдүүд Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудлаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны эцэг эх хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Эцэг эхчүүдийн төлөөлөл ‘’Улсын цэцэрлэг барих шаардлага хүргүүлэхэд газар байхгүй гэсэн шалтгаанаар няцаагддаг. Гэтэл цэцэрлэг барих боломжтой газарт үйлчилгээний байгууллага болон орон сууц барих газар гаргаж, зөвшөөрөл олгодог. Зөвшөөрөл олгож баригдаж байгаа барилгууд чанарын шаардлага хангаагүй, хүүхдэд ээлгүй орчинг бий болгож байна. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхдүүд амьдардаг. Гэвч улсын цэцэрлэг нэг ч байдаггүй. Өчигдөр буюу  тавдугаар сарын 8-ны өдөр тус хорооны хоёр хүүхэд авто машины осолд орлоо. Энэ бол хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах,цаашлаад амьд явах эрх зөрчигдөж буй харамсалтай жишээ. Иймд холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

 

Эцэг эхчүүд бид  дараах гурван шаардлагыг Нийслэлийн мэргэжлийн хяналт, Хот төлөвлөлтийн газраас шаардаж байна. Тодруулбал,

 

  • Шаардлага хангаагүй барилгын зөвшөөрлийг цуцлах

  • Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд улсын цэцэрлэг барих

  • Судалгаа, төлөвлөгөөгүй чанарын шаардлага хангаагүй барилгуудад зөвшөөрөл олгодог байдлыг халах.

 

Дээрх шаардлагуудыг биелүүлээгүй  тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжин, суулт зарлаж тус барилгын компанийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

 

Б.Намуунзаяа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХОТИН ДАРГА ХУЛДУ ДУЛЗЭНД ХЭЛ
2022-05-09