УНИАН: Чечень, буриадуудын байсан газарт цэргийн гэмт хэргүүд гарсан

Украины Буча хотыг Оросын цэргүүд эзлэн түрэмгийлэх үеэр Кадыровын бүлгүүд болон буриадууд байрлаж байсан газруудад цэргийн гэмт хэргүүд гарсан гэнэ. Энэ талаар Украины Дээд радын хүний эрхийг хариуцсан түшмэл Людмила Денисова мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.
"Бучад цэргийн таван бүлэг байсан. Эдгээрийн нэг нь кадыровчууд, нөгөө нь буриад цэргүүдээс бүрдсэн. Энгийн иргэдийг буудсан, тамласан зэрэг цэргийн гэмт хэргүүд буриадууд болон "кадыровчууд" байрлаж байсан газарт болсон" хэмээн Людмила Денисова мэдэгджээ.
Түүнчлэн ОХУ-ын цэргүүд болон бусад анги нэгтгэлийн цэргүүд ч гэмт хэрэг үйлдсэн гэж Денисова өгүүлсэн байна.
"Өндөр, чанга дуутай, цайвар нүдтэй цэргүүд ч гэмт хэрэг үйлдсэн талаар гэрчүүдийн мэдүүлэг олон бий" хэмээн Денисова онцолжээ.
Энд дуулгахад, Оросын түрэмгийллийн үед Украинд гарсан гэмт хэргүүдийг нотлох баримтыг НҮБ цуглуулж байгаа юм. Харин Украин улс цэргийн гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа 500 хүнийг хэн болохыг тогтоосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ