Хятадын хоёр хөлөг онгоц Японы нутагт хамаарах хэсэгт нэвтэрчээ

img

Хятадын эргүүлийн албаны хоёр хөлөг онгоц Сенкаку арлуудын ойролцоох, Японы нутагт хамаардаг хэсэгт нэвтэрчээ. Энэ талаар NHK телевиз мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын хөлөг онгоцууд Японы загас агнуурын хөлөг онгоцууд руу ойртохыг завджээ. Загас агнуурын хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангахын тулд Японы Аюулгүй байдлын үндэсний алба тэнгис рүү эргүүл илгээж, Хятадын хөлөг онгоцуудыг энэ бүс нутгаас гарахыг уриалсан байна.

 

Сенкаку арал нь Хятад, Японы хоорондын газар нутгийн маргаантай бүс юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ арлууд Японы хяналтад байсан бөгөөд 1972 онд Японд хүлээлгэн өгсөн. Харин БНХАУ энэ нь хууль бус гэж үздэг.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ