Зеленский: Бид Ялалтын баярыг өмчлөхийг хэнд ч зөвшөөрөхгүй

Өнөөдөр дэлхийн олон оронд Ялалтын баярын өдрийг тэмдэглэж байна. Дайн дэгдэж буй Украины Ерөнхийлөгч энэ өдөртэй холбоотой байр сууриа илэрхийлжээ.
"Өнөөдөр бид дайтаж байна, бид сөөм газраа ч өгөхгүй. Бид өнөөдөр нацизмыг ялсан өдрийг тэмдэглэж байна, бид түүхийнхээ өчүүхэн хэсгийг ч хэнд ч өгөхгүй. Гитлерийн эсрэг эвсэлд багтан, бусад орнуудтай мөр зэрэгцэн нацизмыг дарсан өвөг дээдсээрээ бид бахархан" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Түүнчлэн энэ өдрийг хэн нэгэн өмчлөхийг огтхон ч зөвшөөрөхгүй хэмээжээ. Энэ нь ОХУ-д хандсан үг юм.
"Энэ ялалтыг түрэмгийлэн авч, өөрсдөө өмчлөхийг хэнд ч зөвшөөрөхгүй" хэмээн Зеленский мэдэгджээ.
Тэрбээр украинчууд бүхий л Украиныг нацистуудаас чөлөөлсөн тул одоо ч эзлэн түрэмгийлэгчдийг нутгаасаа хөөж гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тавдугаар сарын есөн буюу Төв Азийн орнуудын төвийг сахих гэсэн оролдлого
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ