Хуульч О.Батхүү банкуудын зээл олголтын шимтгэлийн асуудлаар ШӨХТГ-т хандлаа

Банкуудын зээл олголтын шимтгэл нэг хувийн асуудлаар Хуульч О.Батхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран мэдээлэл хийлээ.
Хуульч О.Батхүү “Миний бие 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байгаа учир журмаа хүчингүй болгооч гэсэн шаардлага тавьсан. Монголанкны Ерөнхийлөгч тавдугаар сарын 05-ны өдөр намайг хүлээж авч уулзаж, шаардлагын хариу өгсөн. Тодруулбал, банкуудаас шимтгэл авдаг журмыг хүчингүй болгох боломжгүй гэдэг хариу өгсөн. Тиймээс дараагийн шатны байгууллага болох ШӨХТГ-т хандаж байгаа юм.
Миний хувьд банкуудыг зээл олгосны нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус, шударга бус өрсөлдөж байна гэж үзэж байгаа. Тиймээс ШӨХТ-аас банкуудад шалгалт оруулж, дүгнэлт гаргах өгөхийг хүсч байна. Хамтран ажиллахад бэлэн байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ