Украинтай хийж буй дайнаас гарах боломж Владимир Путинд үгүй болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Энэ талаар Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Америкийн төрийн тэргүүний өгүүлснээр Путин тун болгоомжтой хүн хэдий ч "түүнд одоо ямар ч гарах гарц байхгүй болсон" гэнэ. Одоо энэ байдлыг хэрхэн шийдэхээ бодож олохоор Путин хичээж байгаа гэж Байден мэдэгджээ.
Түүнчлэн, Путин Украин руу халдсанаар НАТО болон Европын холбоог задран бутарна гэж эндүүрсэн гэж Байден мэдэгдсэн байна. Путин эндүүрсэн, АНУ болон түүний холбоотнууд нэгдэж, Украинд туслаж байгаа хэмээн Байден цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн