БНХАУ сургалтын хөтөлбөрөө өөрчилж, сурагчдад хоол хийхийг заана

img

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д боловсролын систем, агуулгыг ихээхэн өөрчилж, сурагчдад аль болох дарамт учруулахгүйн тулд хичээлийн бус цагаар сургалт давтлага орох, нэмэлт даалгавар өгөхийг хориглож байлаа. Энэ удаад сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, амьдралд илүү ойр хичээлүүд орохоор болжээ. 

 

Тодруулбал, бага болон дун ангийн сурагчдад хоол хийх, гэрийн тэжээвэр амьтдыг хэрхэн асрах талаарх хичээл орохоор болсон байна. Сургалтын шинэ хөтөлбөрийг БНХАУ-ын Боловсролын яам бэлтгэсэн бөгөөд 2022 оны есдүгээр сараас эхлэн энэ хөтөлбөрийг мөрдөнө гэж Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр сургалтын хөтөлбөрийг өөрчилж, шинэчилсэн агуулгаар хичээл орох болсон нь Хятадын сурагчдыг бие даасан, хараат бус байхад сургах зорилготой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ