Зеленский: Цэргүүдээс өдөр бүр ялалт нэхэж, дарамтлах хэрэггүй

Тулааны талбар дээр долоо хоног, өдөр бүр ялалт байгуулахыг Зэвсэгт хүчнээс нэхэхгүй байхыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хүсчээ.
"Манай улсын Зэвсэгт хүчин Харьков мужаас сайн мэдээг бидэнд дуулгасаар л байна. Тэд Харьковоос эзлэн түрэмгийлэгчдийг шахаж байгаа.Үүний зэрэгцээ долоо хоног, өдөр бүр ялалт хүлээж, цэргүүдэд ёсзүйн дарамт учруулахгүй байхыг бүх хүн, тэр дундаа ар талд байгаа хүмүүст хандан уриалж байна" хэмээн Зеленский тавдугаар сарын 10-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.
Тэрбээр Украины зэвсэгт хүчин газар нутаг, ард түмнээ чөлөөлөхийн тулд бүхнийг хийж байгаа хэмээн цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ