Сибирийн түймрийн улмаас 16 хүн амиа алджээ

Оросын Сибирийн ойд түймэр гарч, энэ түймрийг унтраах хүн хүч дутагдаж байгаан улмаас гал тархах нутаг дэвсгэр улам нэмэгдэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан.
Урал, Сибирьт ойн түймрийн улмаас нийтдээ 16 хүн амиа алдаж, 18 хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн 1,3 мянган барилга тэр дундаа 730 амины орон сууц галд өртөн, шатжээ. Энэ талаар Оросын Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян Владимир Путинтэй хийсэн зөвлөгөөн дээр илтгэсэн байна.
Чуприяны өгүүлснээр, гал түймрийн улмаас 2000 орчим хүн орон гэргүй болсны дотор 400 хүүхэд байгаа гэнэ. Мөн Оросын хэд хэдэн мужид хуурайшилт, хүчтэй салхины улмаас ой хээрийн түймэр хурдацтай тархаж, нөхцөл байдал хүнд байгааг онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ