НҮБ: Украины дотоодын дүрвэгсдийн тоо найман саяыг давсан

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Украин руу халдаж, дайн дэгдсэнээс хойш украинчууд орон гэрээ орхин дотооддоо болон гадаад улс орон руу дүрвэсээр байгаа юм.
Хөрш зэргэлдээх орнууд руу дүрвэсэн хүмүүсийн тоо зургаан саяд дөхсөн бол дотоодын дүрвэгчдийн тоо найман саяыг давсан гэж НҮБ мэдэгдсэн байна.
Орон гэрээ орхин, дайнаас зугтсан дотоодын дүрвэгчдийн тоог НҮБ хамгийн сүүлд тавдугаар сарын гуравны өдөр зарлаж байлаа. Тухайн үед 7,7 сая дотоодын дүрвэгч байгаа гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ