АНУ Оросын талаарх тагнуулын зарим мэдээг Украинд өгөхгүй
2022-05-12

ОХУ Украины нутаг дэвсгэр рүү халдаж, байлдааны ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор АНУ Украины талтай тагнуулын мэдээлэл солилцох тусгай шийдвэр гаргасан талаар Вашингтон пост сонин мэдээлжээ. 

 

Вашингтон постын мэдээлснээр, Оростой харилцах харилцаанд хурцадмал байдал нэмэгдэхээс зайлсхийх үүднээс АНУ ийм шийдвэр гаргасан гэнэ. Энэ шийдвэрийн дагуу, Украины тал өөрийн нутаг дэвсгэрээс гадна байгаа Оросын объектуудад цохилт өгөхөд туслах аливаа тагнуулын мэдээллийг Украинд шилжүүлэхийг хориглосон байна. 

 

Одоо Украин, АНУ хоорондоо Оросын цэргүүдийн байршил, шилжилт хөдөлгөөний тагнуулын мэдээлэл, хиймэл дагуулын зураг, АНУ дахь Америкийн нууц эх сурвалжуудаас цуглуулсан тайлангуудыг солилцдог юм. 

 

Харин дээрх шийдвэрийн дагуу Украины талд өгөхийг хориглосон мэдээлэлд өндөр албан тушаалтнуудын байршлын талаарх мэдээлэл багтаж байна.

 

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхий штабын дарга Валерий Герасимов, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зэрэг Оросын өндөр албан тушаалын цэргийн удирдлагуудыг устгахад Украинд туслахуйц дэлгэрэнгүй мэдээллийг АНУ өгөхийг хоригложээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Хаа холын америк бидэнд ямар гэм хор хийсэн бэ, хэдэн монгол иргэнийг хэлмэгдүүлсэн, амь насыг хохироосон бэ, монголд цэргээ байршуулсан уу, их өр гэгчид оруулсан уу, энэ улсын удирдагч нарыг улсын баяр, тунхагласан өдрөөр нь цаазалж байсан уу, бурхан гуйсан ч өгөхгүй захиастай газар нутгаас нь дээрэмдсэн үү. Хариулт мэдээж хэрэг огт Үгүй бас дахин үгүй. Харин ч мянганы сорил төслийг хэрэгжүүлж хичнээн ч олон зуун сая долларын хөрөнгө оруулав, хичнээн монголчууд сурч боловсорч, хар цагаагаар ажиллаж амьдарч техник технологи, олрн сая долларыг тэд маань монгол руу зөөж нутагшуулав. Хариулт нь америк тэргүүтэй гуравдагч орнууд бол Монгол улсын хөгжил, тусгаар тогтнолын баталгаа, асар их үүрэгтэй хандивлагч орон юм. Харин орос улсын хувьд яг энэ асуултаа тавиад үзээрэй, хэлмэгдүүлсэн алсан талсан, газар нутаг дээрэмдсэн, цэрэг оруулсан, өрөнд оруулсан, хясан боогдуулсан гэх мэт бүх л бурууг үйлдсэн, нэг гараараа тусалсан мэт боловч нөгөө гараараа байнга цаг үргэлж янаглан хорлож, устгаж уусгаж, үгүй хийхийг л мөрөөдөж ирсэн юм.
2022-05-14
Америкийг арчихвал дэлхийд энхтайван тогтоно
2022-05-14
Зо зо:
Америк Европ устагаасай
2022-05-13
зочин:
Tусалвал тусалсан шиг туслаач дээ... Генералуудыг ни устгаад байвал Oросын цэрэг багахан л үрэгдэнэ шдээ.
2022-05-12
ЗОЧИН:
ХАМААГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙЖ АСУУДЛЫГ ДЭВЭРГЭХ НЬ
2022-05-12