Орос автомашины сэлбэгийн үнэ 30 хувь нэмэгджээ
2022-05-13

ОХУ-д гурав, дөрөвдүгээр сард автомашины сэлбэг 30 хувиар нэмэгджээ. Энэ нь ОХУ руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд хүндрэл, хязгаарлалттай болсонтой холботой бөгөөд одоо Оросын зах зээл дээр машины урд хамар, шил, гэрэлний үнэ хэд дахин өссөн гэж Коммерсант сонин мэдээлжээ. 

 

Сүүлийн саруудад хамгийн их эрэлттэй байсан кузов засварын сэлбэг хэрэгслүүд хоёрдугаар сартай харьцуулахад дөрөвдүгээр сард 31 хувиар нэмэгдсэн байна.

 

Машины маркаас үл хамааран урд хамар 34 хувь, урд гэрэл 31 хувь, хаалга 30 хувь, капот, арын хаалга, радиаторын тор 29 хувиар өсчээ.  Түүнчлэн Оросын техник үйлчилгээ үзүүлдэг засварын газруудын 30-35 хувь нь сэлбэг хэрэгслийн дутагдалд орсон гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин