Монгол лам хоригдож байна

img

Балбын нийслэл Катманду хотын шоронд 23 настай Б.Баяндэлгэр гэх залуу хоёр сар гаруй хугацаанд хоригдож байгаа аж. Тэрбээр Дорнод аймгийн уугуул бөгөөд Энэтхэгт хоёр дахь жилдээ шавилан суухдаа permit буюу байнга оршин суух зөвшөөрлөө сунгуулаагүй байснаас мөнгөгүй, мэдээлэлгүй, таних хүнгүй түүнд “Хойд зүгт Балбын хилийг давж чадвал Монгол Улсын иргэд визгүй нэвтэрдэг Хятад руу Түвдээр дамжин орж болно” гэж нэгэн энэтхэг зөвлөсөн байна.

Үүнийг сонссон лам Б.Баяндэлгэр Балбад очоод Монгол руу ирж чадаагүй тул нэгэн хоолны газар ажиллаж байгаад Цагдаагийн гэнэтийн үзлэгээр баривчлагдсан байна. Балбын цагаачлалын албаны офицер Ганеш Бахадур Адхикаригийн мэдээлснээр “Монголын иргэн Б.Баяндэлгэр гэмт хэрэг хийгээгүй. Гадаадад зорчдог олонх жуулчдын гаргадаг нийтлэг алдаа болох визийн зөрчилтэй байсан. Хэрэв буцах зардал болон зөрчлийн төлбөр болох 1500 гаруй ам.долларыг төлбөл бид суллаж болно” гэж ээ.

Балбад Монгол Улсын ЭСЯ байхгүй, өргөмжит консул н.Цэдэн гэх хүн байдаг ч олдоогүй гэнэ. Энэ талаар Балбад кино зураг авалтаар явж байсан 24tsag.mn сайтын захирал М.Буянбадрах, “Монгол айл” баримтат киноны найруулагч Г.Батнягт нар МҮОНРТ-ийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэд Б.Баяндэлгэрийн тухай Монгол Улсын ГХЯ-ны Консулын газарт танилцуулсан бөгөөд асуудлыг шуурхай судлан шийдвэрлэх талаар ажиллаж байгаа аж. Мөн энэ асуудалд холбогдох албаны хүмүүс анхаарлаа хандуулж, Б.Баяндэлгэрийг эх оронд нь авчирахыг уриалав.

Н.Дэлгэр

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ГАНДАН ХИЙДИЙНХЭН МӨНГИЙГ НЬ ГАРАХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
2012-08-12
ene uuriinh ni buruu bn l daa... visa misa-gaa sungulahgui yugaa hij demii tenej yawsiin... hmmm... tehde nere haa gazriin mongolin konsul-uud gej yamar ch bsn mongolchuudiin tuluu yu ch hiideggui gazar bhiin.. ter tseden ged hun boduul turuus tsalin hangamj awdag l blgui... teged mongol ulsiin irgen hunii gazar shorond horigdoj bhad, hariutssan hun ni uurge biylulehgui oldohgui bn geher haramsaltai yum...
2012-01-24
odoo yaay gehevdee hariin shashin shutheer ingenedee zailuul
2012-01-23
Sanal:
Ene zaluud tuslastgaaya, minii bodloor gandand ugch bui olon niitiin ugluguus ene zaluugiin sulluulah mungiin ugvul, ard tumendee ch buyntai lam nart ch buyntai yum bolbuu gej bodoj baina, Mun tub busad hiid lam hubarguud anhaarah heregtei yum shig ee,
2012-01-23