
Монголын мутай боксын холбооноос Империал ОУ-ын тулааныг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Маргааш МБӨ-нд 16 цагт эхлэх энэ тулаанд мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга, мэргэжлийн мутай боксын дэлхийн аварга, Ц.Амарбаясгалан жин өгсөж 68 кг-ийн жинд тулалдана. Тэрээр өнгөрсөн жилийн “Империал” тэмцээнд 66 кг-ийн жинд тулалдаж байсан юм.
Түүний өрсөлдөгч нь дэлхийн мутай боксын холбооноос зохион байгуулдаг 2011 оны мутай боксын аварга, 2011 оны мутай боксын сорилт тэмцээний аварга, мөн оны “шилдэг 5” тэмцээний аварга, 2004 оны Английн аварга Жейсон Вүүдхэм юм. Английн тамирчны хувьд одоо Тайландад амьдардаг. Тэрээр “Монгол улсад ирсэн сэтгэгдэл маш өндөр, сайхан байна. Гэхдээ Тайландыг бодвол их хүйтэн уур амьсгалтай юм. Маргааш би заавал ялна, ялна гэдэгтээ ч итгэлтэй байгаа” гэв.
Нийслэл Улаанбаатар хотноо 5 дахь жилдээ болох гэж байгаа

Империал-2011 ОУ-ын халз тулаанд Монголын мутай боксын шилдэг тамирчид, мөн Ираны тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр тэмцээний хэвлэлийн хурал болж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бол энэ үеэр тамирчид жингээ үзүүлсэн юм. Монголын тамирчдын тухайд 60, 57, 52, 58, 65, 68, 70, 85 кг-ийн жинд өрсөлдөх юм. Энэ тэмцээнд мутай бокс болон тулааны спортын рейтинг өндөр тамирчид тулалдахаараа онцлогтой. Мөн энэ тэмцээнд Дэлхийн мутай боксын холбооны төлөөлөгч, Шюки Розан Вег урилгаар оролцох бол тэрээр хөнгөн жин, зөвлөх шүүгчээр ажиллах юм байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ