Украины АЦС-уудыг хамгаалахад зориулж Япон хоёр сая евро гаргана

img

Япон улс ОХУ-ын халдлагад өртсөн Украины атомын цахилгаан станцуудыг аюулгүй болгохын тулд МАГАТЭ-д хоёр сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ. Энэ талаар Японы Гадаад хэргийн сайд Йосимасу Хаяси мэдэгдсэнийг Japan Today  сонин дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоо МАГАТЭ-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси Японд айлчилж байгаа бөгөөд энэ үеэр хийсэн уулзалтын дүнгээр Япон улс атомын цахилгаан станцуудыг хамгаалахад зориулан санхүүжилт олгохоор болсон байна.

 

Энд дуулгахад, Украинд Запорожий, Өмнөд Украины, Ровенскийн, Хмельницкийн болон Чернобылийн гэсэн таван атомын цахилгаан станц бий. Чернобылийн АЦС одоо ашиглагддаггүй. Эдгээр станцууд дээр нийт 15 эрчим хүчний блок байдгийн долоо нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд хоёр блок нь Оросын арми хяналтаа тогтоосон АЦС-д байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Америкын хав цор цор хуцнаа.
2022-05-22
Иргэн:
Хав. Хав. Япончууд АНУ-ын ноход юм.
2022-05-22
Япон ийм тэнэг тоглолт хийгээд байдаг. Америкийн дохиогоор хөдлөөд байна
2022-05-21