47 жолооч эрхээ хасууллаа
Он гарсаар 47 жолооч эрхээ хасуулжээ Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нартай хариуцлага тооцож эхэлсэн. Ингэхдээ удаа дараа гэрэл дохио, урсгал сөрсөн жолооч нарыг замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бичигдсэн дүрс бичлэгийг үндэслэн эрхийг хасч байгаа юм. Он гарсаар нэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар 47 жолооч эрхээ хасуулжээ. Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ