О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчин нь цар тахал үүсгэхгүй, амь насанд эрсдэл учруулах магадлал бага
2022-05-24

 

Сармагчны цэцэг өвчин Европын хэд хэдэн оронд тархаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг өвчний онцлог, халдварлах чадвар, вакцины талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

 

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Сармагчны цэцэг өвчин нь Их Британи, Австрали, Швейцар, Канад, АНУ зэрэг Европын орнуудад бүртгэгдээд байна. Уг өвчнийг анх 1958 онд нээсэн. Баруун Азийн орнуудад элбэг бүртгэгдэж байсан. 1970-аад оноос хүнд халдварлаж эхэлсэн. Мөн хүний өтгөн шингэнээр дамжиж халдварлах боломжтой. Манай улсад бүртгэгдэж байгаагүй.

 

Салхин цэцэг, цэцэг өвчинтэй адилхан, нэг бүлгийн вирус. Халуурах, хавагнах, булчингаар өвдөх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Улмаар нүүр, гар, хөл халдварлаж цэврүү үүснэ. Тухайн цэврүүн дотор нь вирус хадгалагддаг. Цэврүү нь хагарч халдвар тархдаг. Тиймээс арьс нь гэмтэж, цэврүүтсэн хүмүүстэй нэг оронд унтах, биед хүрч, мэдэрч байгаа хүмүүс салстаар дамжуулж халдвараар өвчилнө гэсэн үг.

 

Дулааны улиралд иргэд олноор аялж зугаалдаг. Тиймээс амралтын газар, наадам, фестивалийн үед олон хүн хоорондоо хүрэлцэх, шахцалдах үед халдвар тархах эрсдэлтэй. Тухайлбал, эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэй хүн энэ өвчнөөр илүүтэй өвчилж байна. Энэ нь бэлэг эрхтний салстаар дамжиж, цэврүү үүсдэг. Хүнтэй хавьтал болсон 50 хүн тутмын нэг нь өвдөж байна. Өвдөж байгаа хүмүүсийн 70 хувь нь эрэгтэй хүн байна. Сармагчны цэцэг өвчин нь цар тахал үүсгэхгүй, амь насанд эрсдэл учруулах магадлал бага. Нас баралтын түвшин нь 3-6 хувь байдаг. Дархлаа султай хүмүүс хамгийн  их эрсдэлтэй. Салхинцэцэг өвчний эсрэг вакцин ижил хийнэ" гэж мэдээллээ.

 

 

Сармагчны цэцэг өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд, 

 

  • Халуурах 

  • Толгой өвдөх 

  • Булчин өвдөх 

  • Тунгалгийн зангилаа томрох

  • Арьсан дээр тууралт гарах  зэрэг байна. 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Эмя нуухаа болиё
2022-05-24
Монголд орж ирсэн гсэн
2022-05-24
Haha энэ нэг эргүү гар байнааа
2022-05-24