УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүн Н.Энхболдын Ерөнхий сайдад тавьсан сүүний чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэх тухай асуулгын хариуг сонсоно.
Малын тоо, толгойн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй. Гишүүдийн 56 хувь татгалзсан санал өгснөөр уг хуулийн төслийг Засгийн газарт буцаалаа.
Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг гурван жил тутамд баталдаг болсон. Өр, зээлийн хэрэгжилтийг УИХ-д тайлагнадаг болсон. 2020 онд шинээр бүрдсэн УИХ анх удаа Монгол Улсын Засгийн газрын 2019-2022 оны стратегийн баримт бичигтэй танилцаж, өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам болох 2023-2025 онд баримтлах өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталлаа.
Өрийн асуудалд харанга дэлдэж, анхаарах хандуулах шаардлагатай гэж үзлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зээлийн зориулалт, үр ашиг, төсвийн сахилга батын бодлогыг баримталсаны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 50.7 хувьд хүргэн, үе шаттайгаар бууруулж чадсан. Гэхдээ л Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувь тэнцэж, өрийн асуудал эмзэг хэвээр байгаа"-г хэллээ.
Үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уншиж байна |