Нигерт хүнс авах гэсэн олны хөлд дарагдан 31 хүн амиа алджээ

img

Нигерт тусламжийн бараа тараах үеэр хэт олон хүн цуглан, эмх замбараагүй байдал үүсэж, улмаар олны хөлд дарагдан 31 хүн амиа алдсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ эмгэнэлт үйл явдал тавдугаар сарын 28-ны бямба гарагт Риверс мужид болсон байна. Орон нутгийн нэгэн клубт Хаадын чуулган сүмийнхэн "Үнэгүй ав" хандивын арга хэмжээ зохион байгуулах үеэр энэ хэрэг гарчээ.

 

Тодруулбал, тавдугаар сарын 28-ны өдөр хандивын арга хэмжээний үеэр хүнс авахаар олон зуун хүн цугларсан байна. Хүнс хувцасыг 09.00 цагт тарааж эхлэх байсан ч олон хүн өглөөний 05 цаг гэхэд дугаарлаж эхэлжээ. Улмаар удаан хүлээсэн хүмүүс хаалттай хашаа руу авирч, улмаар эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд олны хөлд дарагдан 31 хүн амиа алдсаны дотор хүүхдүүд ч байсан гэнэ. 

 

Энд дуулгахад, 206 сая хүн амынх нь 80 гаруй сая нь ядуу буурай нөхцөлд амьдардаг Нигер улсад хүнс, хувцас үнэгүй тараах арга хэмжээ ихээхэн дэлгэрсэн байдаг аж. Ийм арга хэмжээний үеэр олны хөлд дарагдан амь насаа алдах явдал өмнө нь ч гарч байжээ. Тухайлбал, 2013 онд сүмд тусламжийн бараа тараах үеэр хүмүүсийн хөлд дарагдан 24 хүн амиа алдаж байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нигери, нигер хоёр өөр улс байгаа шүү
2022-05-30