Лавров: Тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байна

Оросын эрх баригчид Украинд явуулж буй "тусгай ажиллагаа" төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа, гол зорилго нь Донецк болон Луганск мужуудыг чөлөөлөх явдал гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Францын TF1 сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
"Украины бусад нутаг дэвсгэрийн тухайд Оростой харилцаагаа таслах хүсэлгүй хүмүүс бий, бүс нутгийн хүн ам л хэрхэхээ шийднэ. Эдгээр оршин суугчид Оросыг үзэн яддаг неонацист дэглэмийн захиргаанд эргэн орохыг хүснэ гэж би бодохгүй байна. Үүнийг хүмүүс өөрсдөө л шийднэ" хэмээн Лавров мэдэгджээ.
Оросын давшилт удааширсаны шалтгаан нь "иргэний дэд бүтцэд аливаа цохилт өгөх, аливаа халдлагаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх тушаал өгсөн"-тэй холбоотой хэмээн Лавров мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ