Шанхайд ирэх сараас шинэ хязгаарлалтууд үйлчилнэ

img

Коронавирусийн халдварын тохиолдлуудын улмаас гуравдугаар сарын сүүл үеэс хойш хатуу хөл хорионд байсан Шанхай хотод аажмаар хязгаарлалтуудыг сулруулж, нийтийн тээврийн зарим чиглэлүүдийг сэргээж эхэлсэн. Харин цаашлаад олон нийтийн газраар үйлчлүүлэх шинэ журмыг мөрдөнө гэж Шанхайн эрх баригчид мэдэгджээ. 

 

Тодруулбал, зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн Шанхай хотод халдварын тархалтын эсрэг шинэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ. Оршин суугчид олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн, PCR шинжилгээний сөрөг хариутай, Шанхай хотоос гарч байгаа хүн бүр сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариу, эсрэг биетийн шинжилгээний хариутай байх шаардлагатай аж.

 

Хотын байнгын ажиллагааг хангадаг ажилтнууд урьдын адил тогтмол шинжилгээнд хамрагдах ёстой юм байна. Ийм ажилтнуудын тоонд нисэх буудал, эмнэлгийн байгууллага, шуудан, хүргэлт зэрэг байгууллагуудын ажилтнууд багтаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ