НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Хятадад хандан уриалга гаргав

img

НҮБ-ын Хүний эрхийн комиссар Мишель Бачелет Хятадын Шинжаан-Уйгурт ажилласан. Энэ ажлынхаа дүнгээр тэрбээр терроризмтэй тэмцэх бодлогоо эргэн харахыг Хятадад уриалжээ. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, Мишель Бачелет Шинжаанд ажиллах үеэрээ тус өөртөө засах орны төрийн байгууллагуудад зөвлөгөө өгсөн байна. Эдгээр байгууллагын нэг нь үндэсний цөөнхийг "сургах, дахин бэлтгэх" төв байсан гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Шинжаанд ажиллах үеэрээ БНХАУ-ын терроризмын эсрэг арга хэмжээнд Мишель Бачелет санаа зовниж байгаагаа илэрхийлэн, терроризмтэй хийх тэмцэл, арга хэмжээгээ эргэн харахыг зөвлөсөн байна. Энэ төрлийн арга хэмжээ нь олон улсын хүний эрхийн стандартад нийцсэн байх, ялгаварлан гадуурхсан арга ашиглахгүй байх ёстой гэж НҮБ-ын Дээд комиссар мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ