Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-05-31

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар өчигдөр буюу 05.30-ны өдрийн 10:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Shuud.mn
Сонин хачин