Зеленский: ОХУ Африк, Азийн оршин суугчдыг золионд гаргаж байна

img

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар тус улсын арми хөрш оронруугаа довтолсноос хойш хэдийнэ гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Байлдааны ажиллагааны улмаас Украины экспортын гол боомтуудаас үр тариа нийлүүлэх боломжгүй болж, 22 сая тонн үр тариа боомтууд дээр хуримтлагджээ.

 

Нөхцөл байдал цааш энэ хэвээр үргэлжилвэл дэлхийн олон орон өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж НҮБ анхааруулж байсан ч Оросын талаас ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа юм. Энэ нь ОХУ зориуд ийм үйлдэл хийж байгаатай холбоотой гэж Украины Ерөнхийлөгч мэдэгджээ. 

 

"Орос улс  Хар тэнгис дэх манай боомтуудыг хааж, Азовын тэнгисийн эргийн манай талын нутгийг эзлэсний улмаас бид 22 сая тонн үр тариаг экспортлож чадахгүй байна. Энэ бол гадаад зах зээл дээр гаргах ёстой үр тариа. Орос улс манай экспортыг хааж байгаа нь дэлхий дахины нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байна. Үүний улмаас олон оронд хүнсний үнэ өснө. Энэ нь өлсгөлөнгийн аюул нүүрлэнэ гэсэн үг. Африк, Ази, Европын зарим оронд өлсгөлөн нүүрлэх аюултай"  гэж Зеленский онцолсон байна.

 

Чухамхүү ийм нөхцөл байдал үүсгэхээр ОХУ зориуд боомтуудыг хааж байгаа хэмээн Зеленский үзэж байгаа аж.

 

"Тэд зориудаар ийм асуудлыг үүсгэж байгаа. Европ даяар хүнд байдалд орж, Украин экспортоосоо олон тэрбум доллар олж чадахгүй байх нөхцөлийг үүсгэхийн тулд зориуд үүнийг хийж байна. Экспортоосоо олон тэрбумыг олвол энэ нь одоо манай эдийн засагт нэн хэрэгтэй байх байлаа. Харин Африк болон Азийн орнуудын оршин суугчдыг Оросын эрх баригчид золионд гаргачихлаа" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

 

 

Энд дуулгахад, Украины хямрал дэлхийн 1,7 тэрбум хүнийг ядуурал, өлсгөлөнд нэрвэгдүүлж болзошгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэж байлаа. Тэрбээр Украин руу халдсан Оросын үйлдлийг хөгжиж буй орнууд руу чиглэсэн "чимээгүй халдлага" хэмээн нэрлэж байв. Түүнчлэн Украины хямралаас болж хүн амын хамгийн ядуу буурай хэсэг хохирно, үүнийг шийдэх ганц л арга нь энх тайван тогтоох явдал гэж онцолж байсан юм.  Украин улс дэлхийн нийт үр тариа нийлүүлэлтийн 10 гаруй хувийг дангаар хангадаг бөгөөд энэ улсад дайн дэгдэж, боомтууд хаагдаж, олон сая тонн үр тариаг экспортлох боломжгүй болсноор буурай орнуудад хүнсний үнэ өсөж, цаашлаад өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэж олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АНУ бөрууны тавиул ногоон салбадай УКРАЙН орон, УКРын ард түмнийг эзэдтэйгээ нийлэн золионд гаргаж байна.
2022-06-02
Хариулт:
ТЭНЭГ ЗЕЛЕНСКИЙ ӨӨРӨӨ ДАЙН БОЛОХООС ӨМНӨ ОРОСТ ОЛОН ОЛОН ХОРИГ ТАВИАД ӨГӨӨЧ ГЭЭД ГУЙГААД ГҮЙГЭЭД БАЙСАН.ХОРИГ ЯМАР АЙМААР ЗҮЙЛ БОЛОХЫГ ДЭЛХИЙН БҮХ УЛС МЭДЭЖ БАЙНА.ДАЙН ХЭРЭГГҮЙ,ЗЕЛЕНСКИЙ ХЭРЭГГҮЙ ХОРИГ ХЭРЭГГҮЙ
2022-06-01
ПУТЛЕРИЙГ ҮХЭХИЙГ СОНСОХ ЮМСАН. ХЭЗЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРОХ ЮМ БОЛ?
2022-06-01
Хариулт:
ТЭНЭГ ЗЕЛЕНСКИЙ ӨӨРӨӨ ДАЙН БОЛОХООС ӨМНӨ ОРОСТ ОЛОН ОЛОН ХОРИГ ТАВИАД ӨГӨӨЧ ГЭЭД ГУЙГААД ГҮЙГЭЭД БАЙСАН.ХОРИГ ЯМАР АЙМААР ЗҮЙЛ БОЛОХЫГ ДЭЛХИЙН БҮХ УЛС МЭДЭЖ БАЙНА.ДАЙН ХЭРЭГГҮЙ,ЗЕЛЕНСКИЙ ХЭРЭГГҮЙ ХОРИГ ХЭРЭГГҮЙ
Ккк.Зэлэнск маань Азийн биднийг өрөвдөөд Оросоос өмөөрөөд сүйд!!! Харин өөрийн иргэдээ яагаад бодохгүй бн??
2022-05-31
манай ялгуусан улаан арми гайхалтай байна, зөвхөн дайн ч биш, дэлхийн бүх төрлийн асуудлыг шийдэж чадаж байна, танай талынханд том салаавчийг ч ам руу чинь чихэж байна даа
2022-05-31
тийм сүрхий л юм бол унхтайван тогтоох гээд байгаа АНУ, Европ 2 ази, африкийг тэжээг л дээ
2022-05-31
нутгаа алдаж байгаа украйн ялаад л байна, утгийг нь аваад байгаа орос ялагдаад л байна
2022-05-31
Уншигч:
Орчин үед 21 дүгээр зуунд дайн хийхэд ч дүрэм журам, хууль үйлчилдэг болсон цаг, гэтэл оросууд ёстой л хүн ёсноос гажууд үйлдлийг дэлхий нийтэд харуулж түүгээрээ бахархах аястай байна, үүнийхээ хариуг маш чанга, хатуугаар хүртэх болно. Дэлхий нийт шударга ёс, энэрэнгүй нийгэм тогтолцоог хүсч байна, дайн өлсгөлөн, үгүйрэл хоосролыг хэзээ ч хүсэхгүй, дарамт шахалт нэг хүнийг тахин шүтэхийг бүүр ч хүсэхгүй. Дэлхий нийт украйны ард түмний талд, ялалт биднийх байх болно.
2022-05-31
манай ялгуусан улаан арми гайхалтай байна, зөвхөн дайн ч биш, дэлхийн бүх төрлийн асуудлыг шийдэж чадаж байна, танай талынханд том салаавчийг ч ам руу чинь чихэж байна даа
нутгаа алдаж байгаа украйн ялаад л байна, утгийг нь аваад байгаа орос ялагдаад л байна
зочин:
дайнаач хийгээд наймаагаач хийгээд явж байядаа гэж бодсон юм боловуу
2022-05-31
Хятад хүн махны бизнэсэд оруулвал энэ гүрэнд бидний газар нутаг л хэрэг болох байх шүү төрийн эрхмүүд идэх уух гээд завгүй шалгахгүй ядарсан ард түмэн хортой мах хүнс хэрэглэх удахгүй үр дүн нь харагднаа
2022-05-31