"Я Замир" бичиг барьсан залууг дайн эсэргүүцэгч хэмээн саатуулжээ

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украинд дайн өдүүлснийхээ дараа дайн эсэргүүцсэн, энх тайвны төлөө зогссон хэн бүрийг "Оросын Зэвсэгт хүчний нэр төрийг гутаасан" гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох болсон юм. Тиймдээ ч "Нет войне" буюу "Дайн эсэргүүцэж байна", "За мир" буюу "Энх тайвны төлөө" гэсэн бичиг барьсан хүмүүсийг хууль сахиулагчид саатуулан торгосон хэрэг олонтаа гарч байгаа аж.
Оросын хууль сахиулагчид ийнхүү иргэдийг хариуцлагад татах, саатуулах үедээ нэгэн эндүүрэл гаргасан талаар inbusiness.кz мэдээлжээ. Тодруулбал, Москва хотын нисэх буудал дээр "Я Замир" гэсэн бичиг барин зогсож байсан Азербайжаны иргэнийг Оросын Зэвсэгт хүчний нэр хүндийг гутаасан хэмээн саатуулсан байна. Түүнийг "Би энх тайвны төлөө" гэсэн бичиг барьж зогссон хэмээн эндүүрсэн нь энэ аж.
Гэтэл үнэн хэрэгтээ Азербайжаны иргэн Замир гэдэг нэртэй байсан бөгөөд түүнийг нисэх буудал дээр хүмүүс тосох байсныг олж тогтоогоод, саатуулсан иргэнийг явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ