Оросын эсрэг хориг компаниудынх нь 86 хувьд нөлөөлж байна

ОХУ Украинд дайн дэгдээснээс үүдэлтэйгээр олон улсын зүгээс Оросын эсрэг түүхэнд байгаагүй их хэмжээний хориг арга хэмжээг шат дараатай тавьсаар байгаа юм.
Эдгээр хоригт Оросын компаниудын 86 хувь нь өртөж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн түшмэл Борис Титов мэдэгджээ.
Түүний бэлтгэсэн илтгэлд өгүүлснээр, хориг арга хэмжээнд өртсөн компаниудын 77,4 хувь нь нөхцөл байдалд дасан зохицсон эсвэл дасан зохицохоор тооцоолж байгаа бол 11,7 хувь нь дасан зохицож чадаагүйн улмаас бизнесээ бүрэн болон хэсэгчлэн зогсоосон гэнэ.
Судалгаанд оролцсон компаниудын ердөө 10,4 хувь нь бизнес нь урьдын адил тогтвортой байгаагийн дээр өсөн дэвжиж байгаа хэмээн хариулжээ. Харин компаниудын 50 гаруй хувь нь ОХУ-ын Засгийн газар хориг арга хэмжээний нөхцөлд бизнесийг дэмжих чиглэлд хангалттай ажиллаж чадахгүй байна гэж үзсэн бол 35% нь засгийн газрынхаа ажлыг "тайван, үр дүнтэй" хэмээн үнэлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ