Дэлхийн хамгийн урт настай модыг олжээ

img

Эрдэмтэд Чили улсын ойгоос асар том мод олсон бөгөөд энэ нь 5500 жилийн настай байж магадгүй гэнэ. Энэ таамаглал үнэн бол манай гарагийн хамгийн урт настай модонд тооцогдоно гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эрдэмтдийн тооцоолсноор, Чили улсаас олдсон энэ мод ойролцоогоор 5484 настай гэнэ. Аварга модны диаметр нь дөрвөн метр аж. 

 

"Ижил төрлийн мододтой харьцуулаад, бид цагаригийг нь тоолсон. Эндээс харахад манай гарагийн хамгийн өндөр настай мод бол энэ" хэмээн эрдэмтэдийн багийн ахлагч өгүүлжээ.

 

Энэ модноос өмнө Калифорни дахь 4853 настай нарс мод дэлхийн хамгийн урт настай модонд тооцогдож байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-05-31