БНХАУ гахай үржүүлгийн салбарт робот ашиглаж байна

img

БНХАУ-д гахай үржүүлгийн салбарт өндөр технологи ашиглаж байгаа талаар Синхуа агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Нанькайн их сургуулийн судлаачид роботын тусламжтайгаар гахайг клонийн аргаар гарган авах аргыг боловсруулснаар робот клонийн аргаар  гаргасан анхны тооройнууд төрсөн байна. 

 

2022 оны гуравдугаар сард тээгч мэгж клонжуулсан долоон тооройг төрүүлжээ. Гар аргаар клонжуулах нь микроскоп ашиглаж байж гүйцэтгэдэг нэн хүнд ажил бөгөөд харин эрдэмтэд шинэ арга боловсруулснаар роботжуулсан системийг ашиглан клонийн аргаар амьтан гаргах ажлыг хялбаршуулжээ. 

 

Энэ ажилд роботыг ашигласнаар эд эсийг гэмтээх магадлал буурдаг гэнэ. Мөн роботын тусламжтайгаар клонийн аргыг хэрэгжүүлснээр гахайн махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог Хятадад махны импортын хамаарлыг бууруулна гэж судлаачид онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ