Донбасс, Украинаас 1,6 сая дүрвэгч Орос руу очжээ

img

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "Донбассыг хамгаалах тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлснээс хойш Донецк, Луганскийн БНУ болон Украинаас Оросыг зорьсон дүрвэгчдийн тоо 1,6 саяыг давсан гэж РИА Новости шуурхай албаны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

"Оросын хилээр 1 615 490 дүрвэгч нэвтэрснээс 262 мянга нь хүүхдүүд байна" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Өнгөрсөн хоногт Орост 20,28 мянган дүрвэгч иржээ.

 

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсанаас хойш нэг сар орчмын дараа буюу гуравдугаар сарын 20-ны байдлаар Украинаас дүрвэгсдийн тоо 3,5 саяыг давсан гэж НҮБ мэдээлж байв. Хилийн чанадыг зорьсон болон дотооддоо дүрвэсэн хүмүүсийн тоо 10 саяыг хэдийнэ давжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дандаа охидууд хүчиндэх гэж авч явсан. угаасаа украйнууд хамгийн сайхан эмэгтэйчүүдээр тодорсон
2022-06-03
хүчиндэх гэж хүчээр бариад явсан гэсэн
2022-06-03