Хятадууд Луут завины баяраа тэмдэглэж байна

img

БНХАУ-д өнөөдөр Дуаньу баярыг тэмдэглэж байна. Энэ баярыг өөрөөр "Луут завины баяр" буюу "хоёр тав тохиосон" өдөр гэж нэрлэдэг.

 

Энэ баяр Хятадын эртний уламжлалт баяруудын нэг бөгөөд дорнын хуанлиар тавдугаар сарын тавны өдөр өдөр тэмдэглэдэг тул "хоёр тав тохиосон" өдөр хэмээн нэрлэх болжээ. 

 

Дуаньу баярын гол уламжлалуудын нэг нь луут завины уралдаан аж. Баярыг тохиолдуулан зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд бүх нийтийн амралт зарлажээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ