"Гэрүүдийг нураахдаа урьдчилж мэдэгдээгүй, хуулийн байгууллагад хандана"

img

 

Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан асуудлаар эзэмшигч жуулчны баазаас нь мэдээлэл хийлээ.

 

Богд хан амралтын газрын эзэмшигчдийн төлөөлөл “Богдхан амралтын газар 2003 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Маш их хөрөнгө оруулалтыг хийсэн. Маш олон иргэдийн амь амьдралыг тэжээж байгаа газар. Хууль ёсны дагуу аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан сүүлийн газар. Бид хууль ёсны дагуу ажиллаж, тохижилт үйлчилгээгээ хийж ирсэн.

 

Гэтэл тавдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хүч түрэн манай байгууллагын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн. Тодруулбал, тухайн өдөр нийт 54 ширхэг гэр хэлбэртэй битонон тоосгон барилгыг доторх тавилгын хамт, хоёр ресторан, үйлчилгээний барилга,  хураалттай бараа материал зэрэг их хэмжээний эд хөрөнгийг санаатай нураасан. Нийслэлийн захирагчийн албанаас манай байгууллагад урьдчилж мэдээлэл өгөөгүй. Тиймээс хуулийн байгууллагад гомдол гаргана" гэж мэдээллээ. 

 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain baina unen
2022-06-05
yag unen
2022-06-05
Ямар гээч арын хаалгаар, хэн гэдэг авилгачид энэ газрыг өгч авалцсаныг тогтоож арга хэмжээ авах хэрэгтэй. Аягүй бол газрын төлбөр ч төлдөггүй байсан байж ч мэднэ. Амралт нэртэй шавар оромж, архидалтын байруудыг ганц энэ гэлтгүй Богд хан уулын ам бүрт байгааг нь цэгцэлж журамлах хэрэгтэй. Хүн амьтны явах зам, талбайг хаасан байшин хауснуудыг ч буулгуулах хэрэгтэй.
2022-06-04
Ёстой үзэмжгүй утгагүй гэр ч биш жорлон шиг юм бсан
2022-06-04
yag unen
Davartsan yumaa, hunii omch horongo shdee
2022-06-04
Иргэн:
Хотын өнгө үзэмжийг гутаасан, жорлон шиг гэрүүд олон жил байсан. Мэдэгдэлгүй нураахад буруу байхгүй. Одоо тэр газрыг нь ойжуулах нь зөв.
2022-06-04
Үнэн:
Гэр ч гэж дээ,Яг үнэндээ бол ЖОРЛОН байсан шүү.Нураах нь зөв өө
2022-06-04
sain baina unen
Зочин:
Энэ сумьяхбузар одоо хувийн өмчийг нурааж нийгэмчлэн социализм байгуулах гээд байгаа юм уу.
2022-06-03
Сумьчяабазар тэргүүтэй нийслэлийн газрын албаныхан хүний хувийн өмч болон эзэмшил газар руу чоно мэт дайрахаа болиочээ.
2022-06-03
зочин:
Монголчууд яаж ч ядарлаа гэсэн гэрээ шавар тагзаад барихдаа тулаагүй шүү. Тэгэж монголчуудын соёлыг доромжилсон хандлагыг нураах нь зөвөө....
2022-06-03
Zochin:
Zuv, niimiin umch.
2022-06-03
БАЛГАСИГ ЧИН БУЛГАЖ УГСУНД БАЯРЛАЖ ЯАВ
2022-06-03
gutsooo geh baih daa:
нурсаныхан дараа гарч ирсэнээ энэ авгай юу вэ? Өчнөөн жил лаларын байдалтай байсныг одоо юу гэх юм бол энэ мэдрэл.
2022-06-03