Newsweek: Путин дөрөвдүгээр сард хавдрын курс эмчилгээ хийлгэсэн

img

Путин дөрөвдүгээр сард хавдрын курс эмчилгээ хийлгэсэн гэж Америкийн Ньюсвик сэтгүүл мэдээлжээ. Энэ сэтгүүл Америкийн тагнуулын гурван төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн бөгөөд энэ мэдээллийг тавдугаар сарын сүүлээр  АНУ-ын тагнуулын газрын нууц илтгэлд тусгасан байсан гэнэ.

 

Тагнуулын газрын илтгэлд Путин хорт хавдрын курс эмчилгээ хийлгэсэн гэж дурдсаны дээр гуравдугаар сард түүний амь насанд халдах оролдлого гарсан хэмээн онцолсон байсан аж. 

 

Сүүлийн саруудад Путиний эрүүл мэндийн талаарх мэдээлэл ихээхэн гарах болсон юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр, хавдар өвчний мэс заслын эмчилгээгээр мэргэшсэн эмч Путинийг тогтмол үзэх болсон гэнэ. "Проект" хэвлэлийн мэдээлснээр ийм эмч Путинийг үзэхийн тулд Сочи руу 35 удаа ниссэн аж.

 

Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Францын телевизэд ярилцлага өгөхдөө ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний биеийн байдал муу гэсэн мэдээллийг няцааж байлаа. Энэ нь Оросын эрх баригчдын зүгээс Владимир Путиний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг няцаасан анхны тохиолдол байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хавдрын эм халзан болгодог шд
2022-06-07
Hurdan daldraasai..muu hog
2022-06-05
Өөрөө диваажинд очиж бусдыг тамд унагана гээд бсан өөрөө тамд очих дөхжээ
2022-06-05
Зочин:
Хэндч хэзээч ямарч овчин тусаж болно.хунийг янз бурээр доромжлох бол оорт чинь энэ овчин ирнэ гэсэн уг оодоо хаясан чулуу оорийн толгой дээр....
2022-06-05
Гаа:
Дарангуулагч үхэж далд ор!!
2022-06-03
зочин:
үхээч новшоо
2022-06-03
Гаа:
Дарангуулагч үхэж далд ор!!