Нигерийн алан хядагчид сүм рүү халдаж, 50 хүний аминд хүрчээ

img

Нигерийн Ово хот дахь Гэгээн Францискийн сүмд алан хядагчид халдлага үйлдэж олон хүний амийг бүрэлгэжээ. Энэ талаар мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нигерийн алан хядагчид сүмийн гадна болон дотор талд хүмүүс рүү гал нээжээ. Хэргийн улмаас 50 хүн амиа алдсаны дээр олон хүн шархадсан байна. 

 

Энд дуулгахад, Нигерт исламын босогчдын хөдөлгөөн болон зэвсэгт этгээдүүд үе үе хүмүүс рүү халдаж, барьцаалж, хөнөөх хэрэг гардаг. Ням гарагт сүмд болсон шиг хэрэг энэ хотод удаа дараа гардаг байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хар сармагчингууд нэгнээ хөнөөж л байг
2022-06-06