Буриадын тэргүүн Тээврийн сайдаа зам засуулахаар явуулжээ

Буриадын тэргүүн Алексей Цыденов зам тээвэр хариуцсан сайдаа газар дээр нь ажиллаж, зам засахыг үүрэг болгожээ. Тэрбээр энэ талаараа Телеграм сувагтаа бичсэн байна.
Тодруулбал, Алексей Цыденов Телеграм сувагтаа Еравниний аймгийн зам дээр суусан машинуудын зургийг оруулжээ.
"Баунтын аймаг руу хүрэх арга алга. Тээврийн сайдыг газар дээр нь асуудлыг шийдүүлэхээр явууллаа. Ойрын хугацаанд зам засварын ажлыг гүйцэтгэх ёстой. Даваа гараг гэхэд санхүүжилтийг олгоно" хэмээн бичжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ