Тихановская: Беларусийн 1,5 мянган иргэн Украины төлөө тулалдаж байгаа

Украинд Беларусийн 1,5 мянга орчим иргэн ОХУ-ын эсрэг тулалдаж байгаа гэнэ. Энэ талаар 2020 оны сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой өрсөлдөж байсан, Беларусийн сөрөг хүчний төлөөлөл Светлана Тихановская мэдэгдсэнийг "Украины үнэн" сонин дамжуулжээ.
"Дайн эхлэхэд Беларусийн олон хүн украинчуудад туслах ёстой гэж шийдсэний улмаас батальон байгуулсан. Одоо ийм батальонд нэгдсэн хүний тоо 1500 орчим байгаа. Тэд янз бүрийн хотод Украины армийн хяналт дор тулалдаж байгаа юм" хэмээн Тихановская мэдэгджээ.
Түүнчлэн Беларусийн олон иргэн цэргийн туршлагагүй ч Украинд туслах хүсэлтэй тул өөр орнуудад цэргийн бэлтгэлд хамрагдаж байгаа, гэхдээ чухам ямар орон гэдгийг нь хэлэх боломжгүй хэмээн Тихановская онцолсон байна. Түүний өгүүлснээр, Украины талд байлдах беларусьчуудын тоо нэмэгдэх магадлалтай гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ