Renault-ын хуучин үйлдвэрийг Москвич гэж нэрлэжээ

img

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн дэгдээснээс хойш барууны орнууд олон төрлийн хориг тавьж, Орост үйл ажиллагаа явуулж байсан гадаадын компаниуд бизнесээ зогсоон, энэ улсын зах зээлээс гарсаар байгаа юм. Ийм компаниудын нэг нь Францын "Renault" автомашин үйлдвэрлэлийн компани бөгөөд энэ компанийг Оросын зах зээлээс гарсны дараа үйлдвэрийн байрыг нь ОХУ ашиглахаар болжээ. 

 

КП агентлагийн мэдээлснээр, Москвад байршилтай, Renault компанийн хуучин үйлдвэрийг "Москвич" хэмээн нэрийг нь өөрчилсөн байна. "Renault Россия" хаалттай хувьцаат нийгэмлэг автомашины үйлдвэрийг "Москвич" Москвагийн автомашины үйлдвэр" хувьцаат нийгэмлэг болгон өөрчилжээ. 

 

Өмнө нь Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэл хийхдээ Москва хотын өмчлөлд шилжсэн "Renault Россия" үйлдвэр "Москвич" брэндийн машин үйлдвэрлэнэ хэмээн онцолж байв. Энэ үйлдвэрийн технологийн гол түнш нь "Камаз" үйлдвэр болох бөгөөд эхний ээлжинд дотоод шаталтын хөдөлгүүртэй ватомашин үйлдвэрлэж, цаашлаад цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гаааахгахгахгах
2022-06-06
Ок
2022-06-06
чи баасыг нь идээрэй
2022-06-06
Болж л бна шүү дээ. Агуу орон
2022-06-06
зочин:
нохой долоо
2022-06-06
чи баасыг нь идээрэй