Generall SVR: Путин ээлжит бус сонгууль зарлаж, залгамжлагчаа тодруулна

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл өмнө нь үе үе гардаг байсан ч дайн эхэлсний дараагаар түүнийг хавдартай залгамжлагчаа тодруулна гэх мэдээлэл улам ихээр гарах болсон юм. Путин Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевийг залгамжлагчаараа үлдээж болзошгүй гэх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч байсан бол энэ удаад Generall SVR гэх Телеграм суваг Путинийг охидынхоо нэгд албан тушаал бэлэглэнэ хэмээн бичжээ. Энэ суваг Путинтэй "ярилцсан хүмүүсээс авсан" эх сурвалжтайгаар ийнхүү мэдээлсэн байна. 

 

"Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын хүрээллийнхээ хүмүүстэй эрх мэдлээс аажмаар холдох, дэглэмийн удирдлага солигдсон үед залгамж халааг хангах аргуудын талаар хэлэлцсэн. Энэ яриа зүгээр ч нэг хоосон яриа байгаагүй" хэмээн Generall SVR телеграм сувагт бичжээ.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, Путин нэгэнтээ ерөнхийлөгчийн албыг улиран хаших боломжгүй болсон үедээ өөрийнхөө оронд тавьж байсан Медведевийг "хойд захын хар овоохой" болгохоор зэхэж байгаа гэнэ.

 

Путин түүнд Зүүн Өмнөд Азийн аль нэг оронд элчин сайдын суудал санал болгох бөгөөд гэхдээ үүнээс өмнө "Единая Россия" намын рейтинг унасны бүх бурууг Медведев өөр дээрээ авахаас өөр аргагүй болно гэж эх сурвалжууд өгүүлсэн байна.

 

"Путиний төлөвлөгөөгөөр бол, энэ оны намрын сүүлээр "Единая Россия" намын рейтинг буурч, намыг шинэ хүн удирдах ёстой гэсэн хандлага гарч ирнэ. Үүний зэрэгцээ бүхий л олон нийтийн судлгаагаар Оросын ард түмэн эмэгтэй удирдагчтай болох хүсэлтэй гэдгийг харуулна" хэмээн  Generall SVR суваг бичжээ. 

 

Энэ сувгийн мэдээлснээр, Путин охидынхоо нэг болох Екатерина Тихоноваг намын дарга болгохоор бэлдэж байгаа гэнэ. Тихонова албан тушаалд очиж, харин Путин эрх мэдлээс холдсон мэт дүр эсгэх аж. Энэ зорилгодоо Патрушевийг ч ашиглана гэж эх сурвалж мэдээлжээ. Өмнө нь барууны хэвлэлүүдээр гарсан мэдээллээр, Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевийг Путиний залгамжлагч болно гэж мэдээлж байсан бол Generall SVR суваг энэ Патрушев биш харин Дмитрий Патрушев хэмээх хөдөө аж ахуйн сайдыг нэрлэсэн байна.

 

"Шинэ жил дөхөх үеэр Путин ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль зарлах төлөвлөгөөтэй. Энэ сонгууль 2023 оны гуравдугаар сарын 26-ны өдөр болно. Сонгуульд Путин өөрөө оролцохгүй, харин Дмитрий Патрушевийг дэмжинэ. Өнөөгийн Засгийн газарт Хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байгаа Дмитрий Патрушевийг сонгуулиас өмнө засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргана. Ингэснээр түүний тэргүүлж буй салбарт үүссэн хямралыг Патрушевт тохохгүй гэсэн санаа. Путин бие нь дийлж л байвал Төрийн зөвлөлийн дарга, улс орны жинхэнэ удирдагч хэвээр л байна" хэмээн Generall SVR суваг бичжээ. 

 

Generall SVR телеграм сувгийн дамжуулсан энэ мэдээлэл өөр эх сурвалжуудаар батлагдаагүй бөгөөд Оросын эрх баригчид мэдээлэлтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чамд:
Орос орныг ойлгоход.чиний ухаан чинь дутна
2022-06-27
Эх оронч чамд:
Монголчууд хоорондоо тэмцэлдсэн үедээ л алддаг.яг чам шиг нь олширохоор урууддаг.чи ч ойлгох чадваргүй дээ .ухаан чинь дутна
2022-06-27
Эх оронч:
Энэ фашист хурдан үхээсэй. Орос хурдан задарч нутаг дэвсгэрийг нь дайны төлбөрт аваасай. Бид ч гэсэн Буриад, Тува,Алтайн хягаараа авах эрхтэй. Дээрэмдүүлсэн нутгаа одоо нэг буцааж авах цаг дөхөж байна шүү .Нөхдүүдээ. Хүн болгон үүний төлөө залбирцгаа.
2022-06-10
Эх оронч чамд:
Монголчууд хоорондоо тэмцэлдсэн үедээ л алддаг.яг чам шиг нь олширохоор урууддаг.чи ч ойлгох чадваргүй дээ .ухаан чинь дутна
Юу үнэн энэ үнэн
2022-06-09
Зочин:
Орос өнөөдөр дэлхийд ад үзэгдсэн, дээрэнгүй, хажуу хавиргаа хэмэлсэн фашист улс болжээ.
2022-06-08
Чамд:
Орос орныг ойлгоход.чиний ухаан чинь дутна
Za shaa shaa
2022-06-08
Ардчилал нэрийг ашиглаж улсыг сүйрүүлэх хужаа бодлого явуулсан тэр нөхдүүд Халзан Ганболд Миёэ Энхболд.Элбэгдорж М.Энхсайхан П.Очирбат. Баабар.Сахал гэнүү Ли чин шигийн Эрдэнэбилэг.Гунгаа хужаагийн гэх Ж.Эрдэнэбат эхээр нь урд зүгийн Батүүл эднүүс чинь хужаагийн ардчилал гэдгийг хийж урагшаа зүгийн хатуу хяналтад байдаг хятад хүмстэй Ардчилал гэдгийг монголд гарагсан гээ биздээ.Тэгээд тэр хяналиын хужаа нар монголыг 30 жил сөнөөчлөө.Одоо Махыг нь хар монголоор дүүрэн хужаа нар байна өвөрмонрол шиг монгол хүмүүс болчихсон байна гээд байсан.Манай улс энэ эрлийзүүдээс яаж хариуцлагаа авах вэ.Бодлогоо яаж шинэчлэх вэ
2022-06-08
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан.
2022-06-07
зочин:
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
2022-06-07
зочин:
Монгол улсын хөгжлийн хамгийн зөв зам бол Америк Ардчиллын үзэл баримтлалыг таягдан хаяад цаашид агуу Марксизмын үзэлийг баримтлах зам юм. Монгол шиг буурай хөгжилтэй оронд хаа холын Америк Ардчиллын үзэл баримтлал зохихгүй гэдэг нь сүүлийн 30 жилд нотлогдов.
2022-06-07
Зочин:
Орос өнөөдөр дэлхийд ад үзэгдсэн, дээрэнгүй, хажуу хавиргаа хэмэлсэн фашист улс болжээ.
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины фашист алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-06-07
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч 99 их наяд төгрөгийн гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов.
2022-06-07
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-06-07
Za shaa shaa
зочин:
Монголчуудын буян, заяа төөргөөр алсын дээрэмчин Америкийн хогийн цаас-доллар амиа тавьж, монголчуудын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрний рубль, юань алтаар үнэглэгдэх сайн цаг ирж байна.
2022-06-07
зочин:
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2022-06-07
зочин:
Монголын минь мөнхийн хөрш агуу их Хятад, ОХУ цэцэглэн хөгжих тусам дэлхийг ганцаараа мөнхөд жанжлах бодолтой хаа холын АНУ, Англи өмдөндөө улам их шээсээ савируулах юм.
2022-06-07
Юу үнэн энэ үнэн
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-06-07
zochin:
Худлаа, үндэслэлгүй юм бичиж уншигчдын толшойг эргүүлэх хэрэггүй шүүдээ, шал дэмий юм бичих юм, өөр юм олдохгүй байна уу.
2022-06-07
Путлер пиздец иди на хуй
2022-06-07
Уншигч:
Азгүй ард түмэн юм аа хөөрхий минь гэж. Халзан чөтгөр эсвэл түүний үргэлжлэл болсон шуламууд юм биз дээ.
2022-06-07
Ganbaa:
Burkhan bolj busdadaa buyan bolooch Ivanushka mini.
2022-06-07
Z:
Hurdan majiigaasai daa
2022-06-07
чиний сэгийг нохойд өгнө
2022-06-07
Ардчилсан нийгмийн чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй бичдэг, Элбэрдорж шиг худлаа чалчдаг, зеленский шиг сайхан зохиосон нийтлэл байна, ОРОСЫГ хэн удирдах нь хамаа байргүй, украйныг дуусгаж байж цэргийн тусгай ажиллагаа дуусна, жинхэнэ дайн болбол европ авсандаа орно
2022-06-07
чиний сэгийг нохойд өгнө
Шинэ үндсэн хууиараа Путин үхэн эхтлээ Оросын ерөнхийлөгч |ЦАРЬ-буюу хаан| байхаар заасан. Тийм болохоор Путины удмынхан Оросын хааны титэмийг залгамжлаад аваад явчих байх
2022-06-07