Улаанбаатарт цас орохгүй 21 хэм хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 градус, Яармаг Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Төвийн нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Халх голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ