Өвөр Монголд халдварын дэгдэлт бүртгэгдэж, хязгаарлалтыг чангатгажээ

img

Өнгөрсөн ням гарагт Өвөр Монголд коронавирусийн халдварын тохиолдол 16 батлагдсан талаар орон нутгийн эрүүл мэндийн хороо мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагт халдварын батлагдсан тохиолдол 16, шинж тэмдэггүй 33 тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн үндэсний хороо даваа гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

 

Өвөр Монголд илэрсэн тохиолдлуудын ихэнх нь Шилийн гол аймагт бүртгэгдсэн бөгөөд улмаар энэ нутагт бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажил эхэлжээ. Мөн Өвөр Монголын Эрээн хотод гурван өдөр дараалан халдварын тохиолдол илэрсэн тул хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгзй байхыг анхааруулсан байна. 

 

South China Morning Post сонины мэдээлснээр, 75 мянган хүн амтай Эрээн хотод супермаркет, эмийн сан, эмнэлгээс бусад бүх байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тавьжээ. 

 

Эрээн хотод хоол хүнсний нөөц 30 өдөр хүрэлцээтэй, супермаркетууд болон бусад байгууллагууд нөөцөө бүрдүүлж байгаа хэмээн орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ